.gif)
| Нийслэлийн боловсролын газрын вэб сайт шинэчлэгдлээ |
|---|
| Нийслэлийн боловсролын газрын вэб сайт www.edub.edu.mn болж шинэчлэгдлээ. |
| Дэлгэрэнгүй |
.gif)
| Нийслэлийн боловсролын газрын вэб сайт шинэчлэгдлээ |
|---|
| Нийслэлийн боловсролын газрын вэб сайт www.edub.edu.mn болж шинэчлэгдлээ. |
| Дэлгэрэнгүй |
.gif)
| Нийслэлийн боловсролын газрын вэб сайт шинэчлэгдлээ |
|---|
| Нийслэлийн боловсролын газрын вэб сайт www.edub.edu.mn болж шинэчлэгдлээ. |
| Дэлгэрэнгүй |
.gif)
| Нийслэлийн боловсролын газрын вэб сайт шинэчлэгдлээ |
|---|
| Нийслэлийн боловсролын газрын вэб сайт www.edub.edu.mn болж шинэчлэгдлээ. |
| Дэлгэрэнгүй |
.gif)
| Нийслэлийн боловсролын газрын вэб сайт шинэчлэгдлээ |
|---|
| Нийслэлийн боловсролын газрын вэб сайт www.edub.edu.mn болж шинэчлэгдлээ. |
| Дэлгэрэнгүй |

НИЙСЛЭЛИЙН ЕБС-ийн БОЛОВСРОЛЫН СТАНДАРТ, ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙН БАЙДАЛ
Нэг. СТАНДАРТ ХЭРЭГЖИЛТИЙН СУДАЛГАА
Боловсролын шинэ стандарт 2005/2006 оны хичээлийн жилээс хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд сургууль багш нар стандартыг судлан эзэмшиж хэрэгжүүлэх ажлыг эрчимтэй хийж сургууль бүр өөр өөрийн онцлогийг тусгасан “сургуулийн хөтөлбөр” боловсруулан хэрэгжүүлж жил бүр сайжруулсаар ирсэн билээ. 2009/2010 оны хичээлийн жилээс эхлэн 12 жилийн сургалтын тогтолцоонд шилжих ажлын хүрээнд шиджилтийн 7-р ангийн хөтөлбөр, хөтөлбөрийг хэрэгжүүлэх зөвлөмж гарснаар өнөөг хүртэл 12 жилийн сургалтын бүх ангийн хөтөлбөр зөвлөмж бүрэн гараад байгаа билээ. Энэ онцлогийг дагаад сургууль багш нар 12 жилийн сургалтын хөтөлбөрийг суруулийн онцлогтой хөтөлбөр болгон боловсруулж хэрэгжүүлэхийн хамт нэгж хичээл бүрээр эзэмших агуулгыг нарийвчлан “нэгж хичээлийн хөтөлбөр”
боловсруулан хичээл зааж, түүнийгээ сайжруулан хэрэгжүүлж байгаа юм. Дээрх нөхцөлд НБГ-аас хичээлийн жил бүр бүх хичээл стандарт хэрэгжилтийн судалгаа хийж ирснийг нэгтгэн нийслэлийн хэмжэээний 5 жилийн дундаж үзүүлэлтийг гаргаад байна. Энэхүү судалгаа нь бүх анги, хичээлийн хүрээнд 5 жилийн туршид давхардсан тоогоор 761679 суралцагчийг хамарсан юм.
Боловсролын стандарт, үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн нийслэлийн дундаж нь 86,23 хувь, дунджаас дээгүүр түвшинд эзэмшсэн нь 47,33 хувьтай байна.
Хүснэгт – 1
|
|
Шалгагдсан сурагчийн тоо |
A |
B |
C |
D |
F |
AB |
ABCD |
|
2007 |
40411 |
6004 |
7589 |
9560 |
11657 |
5601 |
33.64 |
86.14 |
|
2008 |
157919 |
22105 |
33455 |
31620 |
46837 |
23902 |
35.18 |
84.86 |
|
2009 |
127589 |
26405 |
24267 |
22628 |
28426 |
25863 |
39.72 |
79.73 |
|
2010 |
144218 |
40056 |
30855 |
25742 |
24681 |
22884 |
49.17 |
84.13 |
|
2011 |
291542 |
90219 |
79517 |
46226 |
48911 |
26669 |
58.22 |
90.85 |
|
5 жилийн дундаж |
761679 |
184789 |
175683 |
135776 |
160512 |
104919 |
47.33 |
86.23 |
|
761679 |
24,3 |
23,0 |
17,8 |
21,0 |
13,7 |
Харин сүүлийн 3 хичээлийн жилд хийсэн судалгаанд үндэслэн хичээл тус бүрийн стандарт, үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг авч үзвэл дараах байдалтай байна.
График - 1

Эдгээр нэгдсэн судалгаа нь сургууль бүр өөрийн түвшинг тогтоох, багш нар сургалтын үр дүндээ анализ хийхэд харьцуулах, үндэслэх боломж олгож байгаа юм.
Хоёр. СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭХ БАГШИЙН АЖИЛ-НЭГЖ ХИЧЭЭЛ
Ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажил “Цогц чадамжид суурилсан бага, дунд боловсролын стандартыг хангах түвшинд суралцагчдад боловсрол эзэмшүүлж, тэднийг сургах, хөгжүүлэх, хүмүүжүүлэх үйл явцыг шинжлэх ухааны үндэстэй удирдан чиглүүлэх”[1] -зорилготой юм. Энэ зорилгоо хэрэгжүүлэх олон талт ажлын гол цөм цогц чадамж (танин мэдэх, хийж бүтээх, чанартай амьдрах, хамтдаа нийгэмшин амьдрахын арга ухаан)-ид суурилсан бага, дунд боловсролын стандартыг хэрэгжүүлэхийн тулд дараах багц ажлуудыг зайлшгүй хийнэ.
Нэг. Сургалтын хөтөлбөр (киррикюлим) төлөвлөн боловсруулах
- Боловсролын стандарт, бүх түвшний сургалтын хөтөлбөр, сургалтын төлөвлөгөөг судлах
- Суралцагчдынхаа суралцах хэрэгцээ, сонирхлыг судлах
- Судлах агуулгаа сонгох, төлөвлөх, боловсруулах
- Сургалтын хэлбэрээ сонгох, арга зүйгээ боловсруулах
- Сургалтын хэрэглэгдэхүүнээ судлах, сонгох, бэлтгэх
- Сурагчдын сурлага, хүмүүжлийг үнэлэх үнэлгээний даалгавар, арга, хэлбэрээ сонгох, боловсруулах
- Явцын болон үе шатны хяналт-шинжилгээ, үнэлгээг төлөвлөх, зохион байгуулах
- Сургалтын хөтөлбөрөөр хичээл заах
- Сургалтын хөтөлбөртөө анализ хийх үнэлж, сайжруулах
- Бусад багш нарын болон өөрийнхөө хичээлд анализ хийх
- Суралцагчдын хүмүүжил, төлөвшилд анализ хийх, зөвлөх
- Сурагчдын суралцах үйл явц, үр дүнг үнэлэх, оношлох
- Журнал хөтөлж, ажиглалт тэмдэглэл хийх зэргээр сургалтын үндсэн үйл ажиллагааг өөрөө бие дааж болон заах аргын нэгдлийн гишүүдтэй хамтарч ажиллах хэлбэрээр гүйцэтгэнэ.
Багшийн энэхүү стандарт хэрэгжүүлэх үндсэн ажлыг “ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлыг сургалтын нэгж ажлаар хэмжинэ. Энэхүү нэгж ажил нь сургалтын төлөвлөгөөний 5 цагаар тооцогдоно.”[2] гэж нормчилж өгсөн байна.
Энэ дагуу 2007 оноос эхлэн багш нар хичээлийнхээ жилийнагуулгыг нэгжээр хуваан төлөвлөж хэрэгжүүлж байгаа билээ. Энэ ажлыг цэгцлэн “Тухайн хичээлийн сургалтын хөтөлбөрт үндэслэн нэгж хичээлийн сэдвийг боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага /цаашид “Боловсрол, соёлын газар” гэх/, нэгж хичээлийн сэдвийн хүрээнд эзэмших чадварыг сургуулийн заах аргын нэгдэл тус тус тогтооно.[3] гэж журамлаж өгсний дагуу нийслэлийн Боловсролын газраас сүүлийн хоёр хичээлийн жилд нэжг хичээлийн сэдвийг тогтолцоо байдлаар боловсруулан сургалт семинараар багш нарт хүргэж байна. Ингэхдээ өнгөрсөн хичээлийн жилд хэрэгжүүлсэн нэгж хичээлийн хуваалт, сэдвийг багш нарт хэлэлцүүлэн санал авч дахин сайжруулан 2012-2013 оны хичээлийн жилд хэрэгжүүлэх нэгжийн хуваарилалтыг анги, хичээл бүрээр гаргалаа.
Энэ нэгж сэдвийн хүрээнд эзэмших чадварыг багш нар хамтран боловсруулж гаргаснаар нэгж хичээлийн хөтөлбөрийн агуулга тодорхой болж багш нар нэгж хичээлийн хөтөлбөрөө боловсруулан хэрэгжүүлэх юм.
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжүүлэх бага ангийн нэгж хичээлийн тоо 2012-2013 оны хичээлийн жил
хүснэгт -2

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжүүлэх дунд, ахлах ангийн нэгж хичээлийн тоо 2012-2013 оны хичээлийн жил
хүснэгт -3

Нэгж хичээлийн тоонд үндэслэн багшийн ажлын зохион байгуулалтыг хийх боломжтой юм. Жишээлбэл: хүснэгт-2 –оос харвал 8-р ангид монгол хэл, уран зохиол монгол бичгийн хичээл зааж байгаа багш хичээлийн жилийн туршид 27 нэгж ажил буюу нэгж хичээлийн хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлнэ гэсэн үг. Энэчлэн бүх хичээл, ангиар тооцож дунд ангийн багш нэг ангид нэг төрлийн хичээл заахаар дундажлан үзэхэд долоо хоногт 2,24 нэгж хөтөлбөр, бага ангийн багш 3,3 нэгж хөтөлбөр тус тус хийхээр байгаа юм. Хэрэв дунд ангийн багш 2 ангид хичээл зааж байгаа бол энэ дундаж 2 дахин нэмэгдэж долоо хоногт 4,5 хөтөлбөр хийх юм. Энэ нь багшийн ажлын нормын “стандарт хэрэгжүүлэх” хэсэг бөгөөд үүнийг хэрэгжүүлэхдээ
- Сургалтын хөтөлбөрийг төлөвлөж боловсруулахад -10 цаг
- Хөтөлбөрөөрөө хичээл заахад – 19 цаг
- Хөтөлбөрөө сайжруулах, шинжилгээ хийхэд -5 цаг [4] -ийг зарцуулна.
Харин үлдсэн 6 цагт сургалтын үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн ажлууд, эцэг эх олон нийттэй ажиллах ажил, багш өөрийгөө хөгжүүлэх ажилд зарцуулан долоо хоногт нийт /34+6/ 40 цагийн хөдөлмөр хийх журамтай.
Дээрх судалгааг харвал нэгж хичээлийн хөтөлбөр боловсруулах нь тийм ч их “цаасны ажил” биш харин үндсэн үүрэгт ажлаа хийж байгааг харуулж байна. Харин хөтөлбөрийг хийхдээ ажлын туршлага, ур чадвараас хамааран дэлгэрэнгүй, хураангуй, загвар схем, товч бичиглэлээр хийх нь ялгаатай байж болно.
Энэ нэгж хичээлийн тооцоо нь багш хичээлээ төлөвлөж зохион байгуулах, багшийн хөдөлмөрийн гэрээ хийх, сургалтын материал хэрэглэгдэхүүний тооцоо судалгаа гаргаж ээлжит хичээлийн бэлтгэлийг хангахад сургуулийн захиргаа дэмжлэг үзүүлэх, стандарт хэрэгжилтийн судалгаа хийх, багшийн ажлын ачааллыг тэнцвэржүүлэх гэх зэргээр тодорхой асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэл болох юм.
Тухайлбал нэгж хичээлийн тогтолцоонд үндэслэн сургуулийн бусад зардлын төсвийн хичээл практикийн зардлаас ямар дэмжлэг үзүүлэх судалгааг бүтэн хичээлийн жилээр тооцон гаргаж болно. Жнь: физикийн хичээл дээр авч үзвэл дараах нэжг хичээлүүдэд зайлшгүй шаардлагатай хэрэглэгдэхүүнийг 2 өнгөөр ялган гаргасан байна. Дахин ашиглагдах, өөрөөр хэлбэл анги кабинетад байлгаж данс бүртгэлд оруулах боломжтой хэрэглэгдэхүүнийг улаан өнгөөр тэмдэглэсэн байгаа. Эдгээр хэрэглэгдэхүүнийг аль улиралд хэрэглэхийг энэ хөтөлбөрөөс тооцон гаргана.
Хүснэгт -4 (Б.Цогбадрах)
|
№ |
Бүлэг сэдэв |
Нэгжийн сэдэв |
Цаг |
Ээлжит хичээлийн сэдэв |
ашиглах материал |
|
1 |
Хөдөлгөөн ба хүч 24 цаг |
Байгаль дахь хүчнүүд Биеийн тэнцвэр, хүчийг хожих арга |
9 |
Хүчний илрэл. Хүчийг дүрслэх |
динамометр 6 ширхэг, 100Н ачаа 30 ширхэг, штатив ком (штатив, муфт, хавчаар) 12 ширхэг, утас 1 дунгуй, эргэвч 18 ширхэг, шугам 6 ширхэг, 60х10х3 см-ийн модон зам 6 ширхэг, модон ачаа 12 ширхэг, нарийн скоч 6 ширхэг, 100х2х2 см-ийн модон хөшүүрэг 6 ширхэг,
|
|
Хүч хэмжих |
|||||
|
Хүндийн хүч биеийн жин |
|||||
|
ҮрэлтҮрэлтийн хүч |
|||||
|
Бодлого |
|||||
|
Биеийн тэнцвэр |
|||||
|
Хөшүүрэг түүний тэнцвэр |
|||||
|
Эргэвч, эргэвчийн систем |
|||||
|
Шалгалт |
|||||
|
Хөдөлгөөн ба харилцан үйлчлэл |
7 |
Хөдөлгөөний тухай |
хөдөлгөөний видео бичлэг, компьютер, дуслын систем 2 ш, өндөр усны сав 4 ш, шугам 6, тугалган үрэл 12 ш, жижиг агаарын шаар 6 ш, штатив ком (штатив, муфт, хавчаар) 3 ш, шугам 6, секундомер эсвэл гар утасны хугацаа тоологч 6ш, ургамалын тос 1 литр, хатуу тэгш гөлгөр гадаргуу бүхий тавцан 1 ш, төмөр үрэл 2 ш, налуу хавтгай 2 ш, ус 5 литр |
||
|
Хөдөлгөөний хурд |
|||||
|
Жигд ба жигд биш хөдөлгөөн |
|||||
|
Жигд хөдөлгөөний хэмжилт |
|||||
|
Хөдөлгөөнийг илэрхийлэх аргууд |
|||||
|
Жигд ба жигд биш хөдөлгөөний хурд |
|||||
|
Шалгалт |
|||||
|
Даралт |
8 |
Даралт |
Дуслын систем 3 ш, 20г шиприц 6 ш, хөвсгөр зөөлөн чихэр 1 уут, агаарын шаар 6 ш, шилэн сав эсвэл хуванцар ундааны лонх 12 ш, битүү ууттай хатуу чихэр 1 уут, ус 6 литр, штатив ком (штатив, муфт, хавчаар) 6 ш, утас 1 дунгуй, гурил 3 кг, тоосго 6 ш, том сав 3 ш, 100х50х5 см-ийн порлон,
|
||
|
Хий ба шингэнд даралт дамжих |
|||||
|
Хий ба шингэний жингийн даралт |
|||||
|
Архимедийн хүч |
|||||
|
Хий ба шингэнд хөвөх живэх |
|||||
|
Хатуу биеийн даралт |
|||||
|
Хатуу биеийн даралтыг хэмжих аргууд |
|||||
|
Шалгалт |
|||||
|
2 |
Температур ба энерги 16 цаг |
Халуун хүйтэн ба температур |
5 |
Бодисын төлөв Биеийн температур |
Термометр 6 ш, калориметр 6 ш, ус буцалгагч, агаарын шаар 12 ш, лаа 3 боодол, төмөр саваа, оёдлын зүү боодол, чүдэнзний хайрцаг 6 ш, зулын лаа 3 ш
|
|
Хатуу биеийн шугаман тэлэлт |
|||||
|
Эзэлхүүн тэлэлт |
|||||
|
Бодлого дасгал |
|||||
|
Шалгалт |
|||||
|
Температур , төлөв, энерги |
11 |
Халах ба хөрөхийн дулааны энерги |
мөс 18 ширхэг, термометр 6, калориметр 6, чүдэнз 3 ширхэг, зулийн лаа 6 ширхэг, агаарын шаар 12 ш, хөнгөн цагаан, гууль, зэс, төмөр ачаанууд, лааны тос дөрвөлжин хэлбэртэй, шилэн сав 6 ш, хүйтэн ба халуун ус, давс 100 г, кордон цаас 50х50 см, эфир 100 г, дулааны машины загвар, ундааны лааз 6 ш, колбо шил 1 ш, штатив ком (штатив, муфт, хавчаар) 2 ш |
||
|
Хайлах ба царцахын дулааны энерги |
|||||
|
Хайлах ба царцах үзэгдлийн туршилт ажил |
|||||
|
Уурших ба конденсацлах, талсжих |
|||||
|
Уурших ба конденсацлах, талсжих үзэгдэлийн туршилт |
|||||
|
Буцлах |
|||||
|
Шаталтын дулааны энерги |
|||||
|
Дулааны тоо хэмжээг хэмжих |
|||||
|
Бодлого |
|||||
|
Бодлого |
|||||
|
Шалгалт |
|||||
|
3 |
Цахилгаан гүйдэл ба соронзон орон 18 цаг |
Цахилгаан хэлхээ Цахилгаан гүйдлийн зүй тогтол |
12 |
Цахилгаан хэлхээ түүний элементүүд |
батарей 12 ширхэг, скоч, цахилгаан дамжуулах утас 30 ш, 200 Ом эсэргүүцэл 12 ш, миллиамперметр 6 ш, вольтметр 6 ш, мултиметр 6 ш, гэрэлт диод LED 12ш, нихром утас 6 м, матар хавчаар 24ш, рестат 6 ш, миллиметровк цаас 1м, 3В-ийн чийдэн 6 ш |
|
Гүйдлийн хүч |
|||||
|
Хүчдэл |
|||||
|
Цахилгаан эсэргүүцэл |
|||||
|
Цахилгаан хэлхээ угсрах туршилт ажил |
|||||
|
Цахилгаан гүйдлийн хууль |
|||||
|
Цуваа зэрэгцээ холболтын ерөнхий эсэргүүцэл |
|||||
|
Цуваа холболтын туршилт ажил |
|||||
|
Зэрэгцээ холболтын туршилт ажил |
|||||
|
Хэлхээн дэхь энергийн хувирал |
|||||
|
Цахилгаан чадал |
|||||
|
Шалгалт |
|||||
|
Гүйдлийн соронзон орон |
6 |
Соронзоны харилцан үйлчлэл |
самбарын соронз 24 ш, слайд 12 ш, батарей 6 ш, зэс утас Д2мм 1 м, сүлжээний утас 2 м, гэрэлт диод LED 12ш, хуванцар хоолой Д20мм 6 м, хөрөө, цахилгаан хөдөлгүүр 2 ш |
||
|
Гүйдлийн соронзон орон |
|||||
|
Цахилгаан хөдөлгүүр |
|||||
|
Цахилгаан соронзон индукцийн үзэгдэл |
|||||
|
Цахилгаан соронз түүний хэрэглээ |
|||||
|
Шалгалт |
|||||
|
4 |
Гэрэл ба дуу 12 цаг |
Гэрэл |
8 |
Гэрэл тарах үзэгдэл |
шилэн биетийн цуглуулга, хавтгай толь 6 ш, бөмбөлөг толины цуглуулга, линзийн цуглуулга, 20х20 дэлгэц, оёдлын зүү 1 боодол, лазерийн заагч 1 ш, ус, А4 цаас 12 ш, цаасан аяга 12 ш, шилэн сав, саваа |
|
Гэрэл ойх |
|||||
|
Гүдгэр хүнхэр толь |
|||||
|
Гэрлийн хугарал |
|||||
|
Линз .Линзэнд дүрс үүсэх |
|||||
|
Нүд ба харах |
|||||
|
Бодлого-дасгал |
|||||
|
Шалгалт |
|||||
|
Дуу |
4 |
Хэлбэлзэх хөдөлгөөн |
камертон, цаасан аяга 12 ш, оёдлын утас, чүдэнз, дууны генератор, осциллограф, цахилгаан утас, чанга яригч, дамжуулах утас, микрофон, компьютер, дууны программ, устай том сав, чичрүүлэгч, саад, 100х2х2 см-ийн модон хөшүүрэг 6 ш, оёдлын утас |
||
|
Дууны чанга сул ба өндөр нам |
|||||
|
Дуу тарах |
|||||
|
Дуунд ажиглагдах үзэгдлүүд |
Энэчлэн ЗАН-үүд анги хичээл бүрээр хичээлийн сургалтын материал, хэрэглэгдэхүүний судалгааг гаргаснаар тухайн хичээлийн жилд хэрэглэгдэх нийт хэрэглэгдэхүүний нэгдсэн судалгаатай болж хангалт хийх боломжтой болно. Энэ судалгаанд үндэслэн хичээл практикийн зардлаас зохих төсвийг гаргаж ээлжит хичээлийн бэлтгэлийг сайтар хангах, хичээлийн чанар үр өгөөжийг сайжруулахад сургуулийн захиргаа дэмжлэг үзүүлэх нь зүйтэй. Харин хэрэглэгдэхүүн нь дахин ашиглагдахуйц, сургуулийн өмчид бүртгэж дараа дараагийн хичээлийн жилд хэрэглэхүйц байх шаардлагыг харгалзах хэрэгтэй болно.
Хүснэгт - 5
Нэгдсэн судалгааны жишээ 2 улирлаар
|
1-р улирал |
2-р улирал |
нийт |
|||||||
|
Материал хэрэглэгдэхүүн |
Тоо |
үнэ |
Материал хэрэглэгдэхүүн |
Тоо |
үнэ |
Тоо хэмжээ |
үнэ |
||
|
1 |
Монгол хэл |
||||||||
|
2 |
уран зохиол |
||||||||
|
3 |
монгол бичиг |
||||||||
|
4 |
англи хэл |
||||||||
|
5 |
орос хэл |
||||||||
|
6 |
математик |
||||||||
|
7 |
нийгмийн ухаан |
||||||||
|
8 |
иргэншил |
||||||||
|
9 |
түүх |
||||||||
|
10 |
физик |
динамометр 100Н ачаа 30 ширхэг, штатив ком (штатив, муфт, хавчаар) эргэвч 60х10х3 см-ийн модон зам, модон ачаа, 100х2х2 см-ийн модон хөшүүрэг |
6 ш 12 ш 18 ш 6 ш 12 ш 6 ш |
||||||
|
11 |
газарзүй |
||||||||
|
12 |
биологи |
||||||||
|
13 |
хими |
||||||||
|
14 |
эрүүл мэнд |
||||||||
|
15 |
биеийн тамир |
||||||||
|
16 |
хөгжим |
||||||||
|
17 |
дүрслэх урлаг |
||||||||
|
18 |
зураг зүй |
|
|||||||
|
19 |
технологи |
||||||||
|
20 |
мэдээлэл зүй |
||||||||
|
Улирал жилийн хэрэгцээ |
|||||||||
Сургуулийн төсвөөс сургалтын хэрэглэгдэхүүн, материал гаргасныг бүртгэлд бүртгэж кабинетийн судалгаанд оруулан ашиглах боломжийг хангах хэрэгтэй болно.
Сургалтын үйл ажиллаагааны эцсийн үр дүн нь суралцагчийн эзэмшсэн мэдлэг, арга ухаан, ур чадвараар тодорхойлогдох энэ нь ээлжит хичээлийн зохион байгуулалт, чанараас хамаарна. Ээлжит хичээлийн технологийг боловсронгуй болгох нь мэдлэг бүтээх үйлд зайлшгүй шаардлагатай хэрэглэгдэхүүнгүйгээр шийдэгдэх боломжгүй юм.
Боловсруулсан НБГ-ын ахлах мэргэжилтэн Ө.Цэндсүрэн
Нийтлэлийг эхээр нь татаж авч үзэх
[1] ЕБ-ын сургуулийн багшийн ажлын байрны тодорхойлолт 2007 он БСШУ-ны сайдын 351-р тушаал
[2]. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2007 оны 307/91/237 дугаар тушаал “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын норм тогтоох, багш, зарим албан тушаалтны цалин хөлсийг тооцож олгох журам”
[3]3. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2010 оны 361 дүгээр тушаал “ЕБС-ийн суралцагчийн мэдлэг, чадвар, төлөвшлийг үнэлэх, дүгнэх журам”
[4] Ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлыг төлөвлөж үнэлж дүгнэхэд баримтлах чиглэл БСШУ-ны сайдын 2009 оны 561 тоот тушаал





